УЛС ТӨР

Г.Амартүвшин: Өдрийн зээл гэх аймшигтай зүйлийг хууль бус болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Тэрээр, “Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, төсвийн хүнд суртлаа багасгах нь чухал. Жижиг дунд бизнесийн төлөөлөлтэй уулзахад зээлийн хүү өндөр байна, татварын дарамт их байна, хүнд суртал хэцүү байна л гэж ярьдаг. Яг энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авч ажиллах юм бол манай хувийн хэвшлийнхэн ажлын байраа хадгалж үлдэнэ. Эдийн засгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулаад явна. Өмнө нь ч би төсөв тодотгох асуудлаар хэлж байсан. Наймдугаар сард чуулган хуралдаж, энэ асуудлыг ярилцана. Ажлын байр нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй одоо байгаа ажлын байраа хадгалж үлдэх нь нэн чухал. Жижиг дунд бизнесүүдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж үлдэнэ шүү дээ. Өдрийн зээл гэж нэг аймшигтай зүйл бий. Энэ зээлийг хууль бус болгох шаардлагатай гэж би хувьдаа үзэж байгаа. Банкны салбарын өөрчлөлтийг тийм хурдан хийх боломжгүй л дээ. Гэхдээ хурдан л хийх хэрэгтэй. Монгол банкны тоон мэдээллийг харж байхад эх үүсвэр нь хангалттай байгаа. Шинэ зээл гаргах чиглэлээр банкууд хойшоо сууж байгаа дүр төрх ажиглагдаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-08 16:28

банк банк бус санхүүгийн ипотекийн зээл хүү цаг минутаар явж байна. УИХ засгийн газар байгуулагдлаа. одоо МАН 62 Гишүүн Банкны зээлийн хүүг буруулна нэг оронтой тоонд багтаанаа гэсэн амл�##�таа өнөөдрөөс эхлэн 7 сард багтаагаач

Зочин
Зочин
2020-07-08 16:29

Банк банк бус байгууллагын зээл өдөр хоног цаг минутаар өсч байна. Хүүг яар�##�тай бууруулах ажилд орооч

Зочин
Зочин
2020-07-08 17:33

Ер нь хүү авах хууль бус шүү дээ, хүүтэй зээлдүүлсэн л бол шүүх дээр юу ч олж долоохгүй

Зөвөлгөө
Зөвөлгөө
2020-07-08 21:34

Өдрийн зээлийг ямар хүмүүс авдаг т�##�аар Амартүвшин сайн мэдэж байх ёстой доо. Та нарын дааж давшгүй барьцаа чинь ийм байд�##�д хүргэж байгаа юм. Барьцаа байхгүй хүн хаанаас зээл авах вэ? Хувь хүнээс л авна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button