Нийгмийн

ХӨСҮТ: Монголд илэрсэн батлагдсан 227 тохиолдлоос 197 хүнийг эмчиллээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

"Энэ сарын 8-нд 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинээр хоёр хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Цэргийн сургуулийн 21 настай оюутан 57 хоног, 37 настай оюутан 40 гаруй хоног эмчлүүлсний дараа эдгэрсэн. Ийнхүү Монголд илэрсэн батлагдсан 227 батлагдсан тохиолдлоос 197 хүнийг амжилттай эмчилж, эдгэрүүллээ. ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаагаас 27 хөнгөн, гурван хүндэвтэр иргэн байна. Ажиглах байрнаас ХӨСҮТ-д ирсэн эмэгтэй амаржиж, хүүтэй болсон” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button