УЛС ТӨР

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана

Найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулганыг өнөөдөр /2020.07.09/ хаахаар болжээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, дарга нарыг сонгох юм.

Өнөөдрийн хуралдаанаар:

  1. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/;
  4. Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
  5. Байнгын хорооны даргыг сонгох тухай;
  6. Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
  7. Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай;
  8. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах;
  9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай;
  10. Анхдугаар чуулганы хаалт.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button