Нийгмийн

ЭМЯ: Манайхтай хиллэдэг бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл,

“Дэлхийн 216 муж улсад 12.368.000 хүн халдвараар өвчилж, нийт 556.000 хүн нас барсан болон нийт 7.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 4.6 сая хүн эмнэлэгт эмчлэгдэж байгаа тухай мэдээллийг өглөө. 24 цагийн байдлаар дэлхий дахинаа 212.000 хүн шинээр халдвар авсан. 24 цагийн байдлаар Бразилд шинээр 42, Энэтхэгт 25, АНУ-д 64 мянган хүн шинээр халдвар авсан. Харин Буриадад 38, Читид 36 хүн шинээр өвчилсөн тоон үзүүлэлттэй байна. Манайхтай хиллэдэг бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж байна. Өчигдөр Истанбулын тусгай үүргийн нислэгээр 262 хүн ирсэн”гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button