Нийгмийн

Афганистанаас ирсэн 10 цэрэг, тусгаарлалтад байсан гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү:

"Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн 168 хүний шинжилгээнээс 155-д коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцоос коронавирусийн халдвар илэрлээ. Илэрсэн хүмүүсийн 10 нь тусгай үүргийн онгоцоор Афганистан улсаас ирсэн. Харин үлдсэн гурван хүнд тусгаарлах байрнаас хийсэн давтан шинжилгээгээр илэрлээ.

Мөн нэг хүн эдгэж дараагийн сувилал руу шилжсэн сайхан мэдээтэй байна” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button