Нийгмийн
АНХААР: Дөрвөн аймагт байгалийн аюултай үзэгдэл нүүрлэжээ

Онцгой байдлын ерөнхий газар болон Зам, тээврийн яамнаас өнөөдөр /2020.7.15/ наадмын өдрүүдэд орсон бороотой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Наадмын өдрүүдэд усархаг бороо орж Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймагт цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Тодруулбал,
-Төв аймгийн Батсүмбэрт 61 мм,
-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан орчмоор 59 мм,
-Увс аймгийн Малчин, Түргэн, Улаангом сумдад 40-58 мм,
-Булган аймгийн Баяннуур суманд 48 мм,
-Дархан-Уул аймгийн Орхон суманд 41 мм,
-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд,
-Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай суманд 34-40 мм,
-Төв аймгийн Эрдэнэ суманд 35 мм,
-Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 37 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.