ЭХ СУРВАЛЖ: Түлэгдсэн 4 сартай, 9 настай хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

Өчигдөр /2020.07.15/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа”-нд 93-80 УБЛ улсын дугаартай, “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан Аллион, Альфард, Форестер, Соната-7 автомашинууд болон нэг мотоцикл галд өртөн шатсан харамсалтай осол гарсан.
Тус ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барсан нь эх, охин хоёр байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн билээ.

Машинтайгаа галд өртөж, осолдсон 11 иргэнийг өнөөдөр өдөр Улаанбаатарт нисдэг тэргээр зөөвөрлөн авч иржээ.
Тодруулбал, нийслэл рүү авч ирэхээс өмнө түлэгдсэн иргэдийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүргэгдсэн 12 иргэнээс нэг хүүхэд нас барсан гэх харамсалтай мэдээллийг эх сурвалж өглөө. Харин бусад 11 иргэнийг Ми-8 нисдэг тэргээр Зэвсэгт хүчний 303-р ангиас НТТТ, Цэргийн төв эмнэлгийн автомашин тосож, шаардлагатай арга хэмжээг авч, ГССҮТ-д хүргэсэн аж. Одоо ГССҮТ-д яаралтай эрчимт эмчилгээг хийж байна.
Тэдгээр иргэдийн хоёр нь бага насны хүүхэд бөгөөд хамгийн бага нь 4 сартай, харин том нь есөн настай аж. Гэмтсэн иргэдийн ихэнх нь 80-90 хувийн түлэгдэлтэй бөгөөд 9 настай охины биеийн байдал тун хүнд байгаа аж.
Тус охин эл харамсалтай осол гарах үеэр ээж болон аавынхаа хамт зорчиж яваад гурвуулаа хүнд түлэгджээ.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймшиг. Амьд байх баталгаа алга. ТА мөрөөрөө, хэв журам баримтлаад явж байлаач - аюул бидний дэргэд л байна
IIM zuil dahin bitgii garaasai
Ямарваа баяр болон амралтаараа машин техниктэйгээ болон гэр бүлээрээ бөөнөөрөө явахгүй байсан нь дээр болоод байна шүү.
Ослын үед зам чөлөөлөх, гэмтэж бэртэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэх ёстой гэсэн жолоочийн дүрэмд байдаггүй билүү. Одоо зураг дарах бичлэг хийхээс өөр сэтгэл байхгүй болсон энэ хүмүүсийг юу гэж хэлэх вэ. Бүрэн бус техниктэй гарсан
ymar haramsaltai wm be ene osliin medeeleliig unshih bolgond setgel sanaa tavguirheed bh wmaa.
Ямар харамсалтай юм бэ. Дэндүү дэндүү харамсалтай. Яанаа одоо. Хайан сайхан хүмүүсийн амь нас.
Unheer aimshig.bur hymarchlaa bn
Тэр 2 хүүхдийг аврах юмсан .япон солонгос сайн эмчилдэг байх
Жолоочийн буруу байгаа ч осол хэнд хэзээ ч ирж болох зүйл нэгэнт гарсан ослын үед авах арга хэмжээ мэдэхгүй амиа бодсон хүмүүсээс болж хайран сайхан хүний амь гэм буруугүй хүүхэд үрэгдэж байна. Энэ зам чөлөөлөөгүй ослын үед тусламж үзүүлээ
Үргэлжлэл.
Үзүүлээгүй хүмүүст хариуцлага бас тооцох хэрэгтэй. Амиа бодсон гэрэл шилжүүлдэггүй жолооч бас их бий. Би л болж байвал гэсэн сэтгэхүйтэй хүмүүс ихсэж байгаад үнэхээр харамсаж байна
daljgar yumnuud hohi ni.osol bolchihood baij baihad hajuugaar ni dairch davhidag buruu sh tei amia bodson novshnuud amia bodson bish uursduu hohirchee hohi ni.ter tom teregni nuhur bas neg heneggui daldaisan p###a bsan biz ter uhsen deer