ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улсын иргэд 8 их наяд төгрөгийн зээлтэй

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт М2 зургаадугаар сарын эцэст 21.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 966 тэрбум төгрөг буюу 4.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Ийнхүү өсөхөд

  • Валютын хадгаламж 1.4 их наяд төгрөг буюу 47%
  • Валютын харилцах 105.4 тэрбум төгрөг буюу 4.7%
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 39.3 тэрбум төгрөг буюу 6% тус тус өссөн нь нөлөөлжээ.
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл хагас жилийн эцсийн байдлаар 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 187.4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 845.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8 их наяд төгрөгийг иргэдийн зээл эзэлжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 138.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 256 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр өсжээ.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1%-ийг эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад 0.5 пунктээр өссөн дүнтэй гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button