Нийгмийн

44 настай эрэгтэй таван давхрын тагтаар буух үедээ хөл алдсаны улмаас нас баржээ

Сүүлийн үед иргэд орон байрандаа архидан согтуурах нь ихсэж, өөрийн болоод өрөөлийн амь насыг бүрэлгэх харамсалтай тохиолдлууд ихсэж байна.

Үүний нэг жишээ уржигдар /2020.07.16/ Баянгол дүүрэгт болсон байна. Тодруулбал, 44 настай эрэгтэй нь таван давхарт байрлах байрныхаа тагтаар доош дөрвөн давхар руу буух үедээ хөл алдан унаж, улмаар нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэрбээр эл үйлдлийг хийх үедээ архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн, өндөр согтолттой байсан аж. Одоогоор түүнийг ямар шалтгаан, зорилгын улмаас ийн болчимгүй үйлдэл хийх гэж байсан нь тодорхойгүй байгаа юм.

Өдгөө хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button