Нийгмийн

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг томиллоо

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг томиллоо. Тэрбээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй байна.

Хоёр:Боловсрол эзэмшсэн байдал: 

  • 1992-1996 онд  Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
  • 2001 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 2002 онд Тайланд улсад Оюуны өмчийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт
  • 2002 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургуульд гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалт
  • 2009 онд Цагдаагийн ерөнхий газарт гүйцэтгэх ажлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан

Гурав:Ажлын туршлага:

  • 1991-1992 онд Авто засварын үйлдвэрийн нэгдлийн гэрээт галын хэсэгт гал сөнөөгч
  • 1996-1997 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч
  • 1997-2000-онд Мөн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
  • 2000-2002 онд Мөн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч
  • 2002 оны 02 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
  • 2002 оны 09 дүгээр сараас Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч
  • 2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр тусгай тасгийн дарга
  • 2010-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга
  • 2011-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  • 2012-2015 онд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга
  • 2015 оны 05 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button