Нийгмийн

Автомашинаа хөдөлгөхдөө хоёр настай хүүхэд мөргөж амийг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.08.03-08.07-ны өдрүүдэд нийт 1052 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 723 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  12 хүний амь нас хохирсны 4 хүүхэд  байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.03-ны 18.20 цагийн орчим Дундговь аймгийн  Адаацаг сум 4-р баг “Сэртэнгийн ар” гэх газар  “сумын төвөөс баруун урагш 80 км”-т шороон замд T.Corolla Spacio маркийн автомашины жолооч жалга мөргөсний улмаас жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.08.04-ний 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 1,7 настай Б-ын амь нас хохирсон байна.

2020.08.05-ны 09.00 цагийн орчим Төв аймаг Батсүмбэр сумын 2-р баг “2-р Ферм”  гэх газар  /Сумын төвөөс хойшоо 5 км/-т шороон замд Mitsubishi Fugo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 2 настай Н-ыг мөргөж амь насыг хохироосон байна.

2020.08.06-ны 07.30 цагийн орчим Архангай аймаг Өлзийт сумын Башир багт “Жаргалант” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 5 км/ шороон замд “Даюун” маркийн мотоцикл онхолдож, жолооч 35 настай Ж нас барсан.

2020.08.06-ны 16.30 цагийн орчим Булган аймаг Баян-Агт сум 3-р баг “Модон даваа” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 60 км/-т шороон замд Toyota Hilux маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, Г нас барсан.

2020.08.06-ны  19.00-н цагийн орчимд Баян-Өлгий аймаг Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон “Угтах хаалга” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфальтан замд Т.Самry маркийн автомашин онхолдож  жолооч, зорчигч нарын 6-н хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 265 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхад анхаарна уу.

Харин жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-07 16:05

Ямар олон хүн энэ авто ослоор нас барж байна ааааа. Анхаар�##� болгоомжтой яваачдээ. Монголчууд бид чинь цөөхүүлээ шүү дээ

Tseel
Tseel
2020-08-09 15:03

хөдөлгөөн эхлэхдээ хүүхдээ хашаандаа нядлаад гардаг моод гарчээ.машинтай аав ээжүүд гэгч нар

Tseel
Tseel
2020-08-09 19:19

хөдөлгөөн эхлэхдээ хүүхдээ хашаандаа нядлаад гардаг моод гарчээ.машинтай аав ээжүүд гэгч нар

Tseel
Tseel
2020-08-09 19:21

мотоцикл бол хөдөлгөөний өчүүхэн сэвийг андахгүй

Холбоотой мэдээ

Back to top button