Ес хоногтой нярай хүүхдээ тэврээд гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөж, гэмтээжээ

Энэ сарын 5-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн хойд талын явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарч байсан 58 настай эмэгтэйг приус 10 маркийн автомашинтай жолооч мөргөж, гэмтээсэн осол гарчээ. Тодруулбал тухайн эмэгтэй өөрийн ач/зээ/ есөн хоногтой нярайг тэврээд зам хөндлөн гарч байсан бөгөөд осол гаргасан автомашины жолооч өөдөөс нар гялбасны улмаас хаалтаа буулгах хооронд мөргөлөө хэмээх тайлбарыг хэлсэн байна. Өдгөө нярай болон эмээ нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат хэвлэлд өгсөн тодруулгадаа:
"Осол өдрийн цагаар гарсан бөгөөд тухайн гарцын хоёр талд хурд сааруулагчтай, босоо мэдээлэх самбартай байхад ийм хэрэг гарсан нь жолооч ямар хариуцлагагүй замын хөдөлгөөнд оролцож байсныг харуулж байна” хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд тэврээд явж байгаа хүнийг хардаггүй юм уу