УЛС ТӨР

У.Хүрэлсүх сайдын “стил”-ийг шүтсэн десантаар ГАНГАРАГЧИД

Аливаа улсын тусгаар тогтнолын илэрхийлэл, төрийн сүр хүч, цэрэг дайчдын жавхаалаг байдлыг цэрэг армийнх нь дүрэмт хувцас илтгэн харуулдаг. Жирийн цэргээс, Генерал хүртэл мөрддөг “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” ч гэж бий. Харамсалтай нь сүүлийн үед цэргийн хувцасны хэрэглээ улстөрчдийн загварын шоу болон хувирч байна. Цэрэг хувцас өмсөн энд, тэндхийн бүтээн байгуулалттай танилцаж, үүрэг даалгавар өгдөг “моод” дэлгэрч.

У.Хүрэлсүх сав л хийвэл цэргийн ёслолын хувцас өмсөн, малгайтай малгайгүй ёсолдог. Басхүү өөрийгөө “Цэргийн нэгдсэн холбоо”-ны дарга болгож амжсан. Гэтэл түүний араас УИХ-ын дарга, одоо бүр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нар цэргийн десант хувцас өмсөөд энд тэнд ажил хийснээ гайхуулж явна. У.Хүрэлсүх сайдынхаа “стил”-ийг даган дуурайх. Цэрэг хувцас өмсөн, цэрэг ёсолгоо хийж, бүхнийг командлах сонирхолтой улстөрчид олширч байгаагийн илэрхийлэл гэж хэлж болмоор. Уг нь үүрэгддэг, тушаадаг, загнадаг, хэнээрхдэг арга барилаар ажилладаг зуун биш.

-ДЕСАНТААР ГАНГАРСАН Б.БАЯРСАЙХАН ГИШҮҮН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ҮҮРЭГ ӨГӨХ ЭРХГҮЙ-

Өчигдөр /2020.08.11/ УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн засаг дарга болон төрийн байгууллагуудын удирдлагуудтай өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсож уулзалт хийжээ. Улмаар аймгийн засаг даргад үүрэг өгчээ.

Ингэж уулзалт хийхдээ тэрбээр У.Хүрэлсүх даргынхаа адил десант хувцсаар гангарч, үүрэг даалгавар өгч, эгээтэй л Ерөнхий сайд шиг аашилсан нь шүүмжлэл дагуулаад байна. Угтаа бол УИХ-ын гишүүн нь аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудад үүрэг өгдөг албан тушаалтан биш. Командлах, шууд үүрэгдэх нь бүр ч ёс зүйгүй.

-ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР ДЕСАНТААР ГАНГАРАВ-

Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт хилийн 0184 дүгээр ангид очиж, хилчдийн алба үйл ажиллагаа, хилийн хэсэгт хийгдэж байгаа инженерийн ажлын явцтай танилцжээ. Энэ үеэрээ тэрбээр мөн л десант хувцас өмссөн байна.

Төрийн өндөр албан тушаалд томилогдчихоод биечлэн очиж үүрэгддэг, тушаал даалгавар өгдөг, уурладаг уцаарладаг хэв маяг дэнүү хоцрогдсон, дэндүү уйдмаар. Ард түмэнд ийм байдлаар сайн ажиллаж буйгаа илэрхийлж чадна хэмээн ойлгодог бол та бүхний мэдрэмж 21-р зуунд тэнцэхгүй нь. Улс орон улс төртэйгөө хамт хөгжмөөр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамаг байдгаа татуулсан 1990 оны Янхан Баярсайхан ажилгуй хун Алаараа тоглоно гэдэг болж дээ, Энэ хогшин Янхны оронд оор хэн ч байсан гарсан бол Монголчуудад хэрэгтэй

Бодонгахай толгойт
Бодонгахай толгойт

Маанаг Ухныг дууриаж сармагчилж байгаа улс улам маанаг л байж таарна.

Зочин
Зочин

Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг л

Зочин
Зочин

Үнэн алиа юмаа

Onigootoi noiliin tsaas.
Onigootoi noiliin tsaas.

Zochin

Зочин
Зочин

Баларсан юм бэ ёстой хэрэг алга.Алиа салбадаа нар 4 жил төр барих нь

Зочин
Зочин

хохин та нарын тахин шүтсэн мандуулсан малнууд одоо 4жил мангартахын харж муулж өлбөрч үхэхээ хүлээнэ

Зочин
Зочин

Ergvv pisdaanuud

Зочин
Зочин

Хөх бөгс нь гайгүй юмаа

Холбоотой мэдээ

Back to top button