Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2020.08.14 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын 8 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг худлаа зурхайгаар тархи угаахаа болиоч:: Үс засуулахад хамгийн муу өдөр,үхдэг өдөр гээд нэг өдөр би мэдэхгүй тул,үсчинд очоод бүх үйлчилгээ хийлгэсэн. Тэглээ гээд би үхээгүй, өвдөө ч үгүй амьд мэнд эрүүл саруул явж байна