Нийгмийн

Үерийн улмаас төмөр зам угаагдан эвдэрсэн ч осол ГАРААГҮЙ, хүний амь нас ЭРСДЭЭГҮЙ

Хөдөө орон нутгийн төмөр зам үерийн улмаас угаагдан эвдэрч, хаалтын гэрээтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг нь мэдээлэхгүй байна гэх утга бүхий зурагт мэдээлэл тархаад байна. Эл мэдээллийн дагуу бид ХААНА, ЯМАР ЗАМ эвдэрсэн, осол аваар гарч, хүний амь нас эрсэдсэн эсэх талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Бидэнд олдсон албан эх сурвалжийн мэдээллээр, “Энэ оны наймдугаар 12-13-нд шилжих шөнө Чойроос урагш Айраг-Бор-Өндөр хоорондын замд хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр зам эвдэрсэн асуудал гарчээ. Тодруулбал, Айраг-Бор-Өндөр чиглэлийн 59км салбар замын 27-45 километр хооронд хэд хэдэн зам үерийн усанд угаагдаж гэмтсэн байна. Төмөр замын, гүүрийн далан сэтэрсэн” гэлээ.  

Тодотгоход, Айраг-Бор-Өндөрийн чиглэлийн төмөр зам нь Сүхбаатараас-Замын-Үүд хүрэх гол зам биш бөгөөд салбар зам юм. Эл замаар уул уурхайн бүтээгдэхүүн болох жонш, төмрийн хүдэр голлон тээвэрлэдэг байна.

Үерийн усанд угаагдаж гэмтсэн эл салбар замыг хааж, сэргээн босголтын ажил ид хийж байгаа аж. Ямартай ч төмөр замын эвдрэлийн улмаас вагон замаас гарч аваар осол гарсан, хүний амь нас эрсэдсэн зэрэг ноцтой асуудал гараагүй байна.

Харин Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол замд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button