“Лангуу түрээслэгч, бизнес эрхлэгч, малаа зарсан малчин QR кодоор НӨАТ-ын баримт олгодог болно”

Өнөөдөр /2020.08.19/ Татварын Ерөнхий газрын удирдлагууд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал: “НӨАТ-ын хуулийн худалдагч болон худалдан авагч талдаа хэрхэн чирэгдэлгүйгээр гүйцэтгэх вэ гэх технологийн шийдлийг танилцуулж байна. Зарим бичил бизнес эрхлэгчид төлбөрийн баримт олгох зардал хүндрэлтэй гэх шалтгаанаар баримт олгохгүй байгаа тохиолдол бий. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэхүү баримтыг пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгох юм байна. Тодруулбал өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг олон шалтгаанаар иргэдэд и-баримт өгч чадахгүй татвар төлөгчид ашиглах боломжтой юм. Мал бүхий иргэн ч малаа зарсан тохиолдолд малынхаа бэлчээр дээр үүнийг ашиглан и-баримт олгох боломжтой.
Баримт олгодоггүй аж ахуйн нэгжийн тоо 2016 оныхтой харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа нь хуулийн хэрэгжилт сайн байгаагийн илрэл болж байна. Аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт өгөхийн тулд заавал пос машин худалдан авах шаардлагатай байсан. Тэгвэл одоо ийм шаардлагагүй. QRBARIMT үйлчилгээг ашиглан баримт олгох боломжтой боллоо. Томоохон хэлбэрийн QR кодыг хэвлэн аж ахуйн нэгжүүдэд тараана. Харин жижиг бизнес эрхлэгчид утасны ард наалт хэлбэрээр QR кодыг байршуулах боломжтой гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аль хэдийн л өгч эхэлнэ гэсэн. Одоо хэрэгжүүлж эхлээч
ЗАХУУДЫГ НӨАТ өгдөг болгооч. НӨАТ өгөхгүй бол ажлуулахгүй гэхэд л маргаашаас нь ЗАХууд НӨАТ өгье гэнэ дээ. ТАТВАРын байцаагч нар ЗАХуудаас НӨАТ авах сонирхол �##�га даа. НЭГ ажил эхэлсэн юм дуусгаач. АРАЙ ч дээ
Tureeseer tuldud irgen, aan yaj hevlej uguh ym be. Sain zaaj uguhgui bol oilgohgui ym bna. Neg hunii ххк гэсэн ойлгохгүй юм бна шүү
yag ene zamaar irgediin halaasnaas ta hudaldan avalt hiisen uchir 10 huvia ug geed ene chn tsver klonchlol burhan mni nuatiin mngu 10 huvi uguud tendees 2 huvia butsaaj avdag bol tsver luivar btal teriig ni uursduu mdehgui uguud uguud bh um