УЛС ТӨР

ХҮН: Муудсан банк байвал хурдан зарлаж, явуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн гурван асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Нэгдүгээрт, банк санхүүгийн салбарт үүсээд байгаа асуудал. 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байхад аудитын газраас хоёр эрсдэлтэй банк байгааг зарласан. Гэтэл Монголбанкнаас энэ мэдээллийг үгүйсгэж нөгөө л нэг системийн таван банкаа ярьж байна лээ. Үүгээрээ өөрсдөө зарлачих шиг боллоо.

Хоёрдугаарт, бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ.

Гуравдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна. Тухайлбал, зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй гэжээ. Гэтэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд энэ тухай огт тусгаагүй байна.

ХҮН-ын дарга Б.Найдалаа, “Асуудалд мөлгөр хандсаар байгаад мөнхийн асуудал болгож байна. Нэгэнт муудсан банк эргэж сэхдэггүй. Тиймээс муудсан банк байвал журмынх нь дагуу хурдан явуулах ёстой. Явуулахгүй байсаар улам их хохирол амсдаг. Үүний горыг бид “Капитал” банкнаас амссан, харсан” гэлээ.   

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Монгол банк ажлаа хийх хэрэгтэй. Мөнгөний нэгжээ зөв болго, зээлийн хүүгээ бууруул , эдийн засгаа дэмж.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button