УЛС ТӨР

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77,9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Улмаар тогтоолын төслийг баталлаа. 

“Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилэн хориг тавьсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button