БОЛОВСРОЛ

УРЬДЧИЛСАН БАЙДЛААР: Сурагчид ГУРВАН өдөр танхимаар, ХОЁР өдөр теле хичээл үзнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэг ангид байх тоог 20-25 байлгахын тулд хичээлийн ГУРВАН өдрийг танхимаар, ХОЁР өдрийг гэртээ теле хичээл үзэх горимыг есдүгээр сарын 21-н хүртэл хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө гаргасан байна.

Тодруулбал, 50 сурагчтай ангийг хоёр хувааж өөр өөр цагт хичээллүүлэх юм байна. Багш нарын хувьд ажлын таван өдрөө бүтэн ажиллана.

Нийслэлийн сурагчдын хувьд есдүгээр сарын 21-н хүртэл дээрх горимоор хичээллэх бол орон нутгийн сурагчдыг есдүгээр сарын 14-н хүртэл гурван өдөр танхимаар хоёр өдөр теле хичээл үзэх юм байна.

Түүнээс хойш сурагчдыг таван өдөр танхимын хичээлд нь хамрагдуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

НЭМЭЛТЭЭР МЭДЭЭЛЭХЭД, Есдүгээр сарын 14-нээс мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээл эхлэх бол их, дээд сургуулийн хичээл аравдугаар сарын 1-5-ны хооронд эхлэх төлөвлөгөө одоогоор хэвээр байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button