Нийгмийн

Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээнэ

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Улсын онцгой комиссын Шуурхай штабт мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байна. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Он гарснаас хойш цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 33 хэргийг илрүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Харилцаа холбооны газарт хүргүүлсэн. Цаашид үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын үүргийг чангатгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зөвлөмжийг хүргэх хэрэгтэй” хэмээв.

Мөн цахим тоглоомын газруудад тавих шалгуур шаардлагуудыг тодорхой гаргахыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.

Эх сурвалж: НЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button