Нийгмийн

Замын цагдааг мөргөж гэмтээсэн мотоциклчид 5-6 жилийн ял өгөхөөр зүйлчилжээ

Уржигдар /2020.08.26/ Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвар орчимд замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрч гэмтээсэн хэрэг гарсан.

Энэ тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад:

“Өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мотоциклтой жолооч ирж, мөргөсөн. Зохицуулагч уулзвараар гарах явган зорчигчдыг аюулгүй гаргасны дараа хурдтай ирэх мотоциклийн жолоочид “хурдаа хасахыг дохиж анхааруулсан дохио өгсөн” боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй” хэмээх тайлбарыг өгчээ.

Цагдаагийн алба хаагчийн шагай мултарч, өдгөө эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж буй аж. Мотоциклын жолооч замын цагдааг санаатайгаар мөргөж, хэргийн газраас зугтжээ. Улмаар унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг шуурхай илрүүлсэн байна.

Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29.1 зүйлд зааснаар Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн, Хууль сахиулагчийн биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Тус хуулийн заалтаар 5-6 жилийн хорих ял шийтгэдэг байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Гарцан дээр цагдаагийн үгэнд орохгүй хүмүүс бидний үгэнд орохгүй байх нь аргагүй. Наадах чинь бид нарт өдөр бүр гарцаар гарах бүр тохиолддог эд. Зогсохгүй хурдаа ахасахгүй дайрдаг ! Эсвэл гарцаар гарах гэж байхад яг тэнд нь ирээд зогсчихно. Энгийн хүмүүсийг гаргахгүй дүрэм зөрчиж байхад нь торгоод байсан бол хүмүүс засарна. угтаа цагдаагийн газрын буруу. Торгодоггүй. Нөгөөдүүл нь танил т####аараа яриулсаар бүр сурчихсан. Торговол 1-2 торгуулиад хүн өөрчлөгддөг. Гадны оронд соёлтойдоо биш торгуулийн хүчээр эх цэгцтэй байдаг юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button