Нийгмийн

Н.Учрал: Кэмбрижийн сургалтыг заавал өндөр үнээр авна гэсэн зүйл байхгүй

Өнөөдөр /2020.08.28/ Н.Учрал нарын таван гишүүн Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулсан талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: 

“Английн Засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байсан хөтөлбөр 2012 онд Үндэсний цөм хөтөлбөр гэдэг нэртэй болсон. Ингэснээр энгийн ардын хүүхдүүдийг авдаггүй гурван сургуулийг бие болгосон. Хүн болгон лаборотори сургуульд хүүхдээ өгье гэсэн ар өврийн хаалга нь дийлдэхээ больсон. Бид хүүхдүүдийг ялгаж болохгүй. Кэмбрижийн төвтэй уулзаж байхад 100 хувь англи хэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлсэн.

Шинжлэх ухааны хичээлүүдийг монгол англи хэлээр хослуулан зааж болно гэдгийг зөвшөөрдөг. Тэрнээс биш үндэсний онцлогтой хичээлүүдийг Монгол хэлээр судална. Сод ухаантныг боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж. Бүх хүүхдүүд тэгш боловсрол эзэмших ёстой. Энэ парламентад Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнд хүргэх нь энэ лобби бүлгийн гол зорилго” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-28 16:39

битгий ингэж бужигнуулаа өөрийн гэсэн үндэснийхээ онцлогт тохирсон үзэл баримтл�##�аа олж авсан нь дээр Ундрахын зөв

Холбоотой мэдээ

Back to top button