Нийгмийн

90 сая төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан 10 хүний хэргийг прокурорт буцаалаа

90 орчим сая төгрөгийн эд хөрөнгө, мал хулгайлсан арван хүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг наймдугаар сарын 24-ний өдрийн 09 цагт зарласан ба шүүх өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүх хуралдаанд яллагдагчдын өмгөөлөгч нар “…мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргасан аж.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Мөнхгэрэл, З.Баттулга, Д.Чимэдбазар, Б.Баттулга, П.Лхаасүрэн, Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр, Т.Сумъяамягмар, Н.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долоодугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан.

Дээрх нэр бүхий яллагдагч нар нь тээврийн хэрэгсэл ашиглан 54 тооны бод мал хулгайлж 68,594,300 төгрөг, эд хөрөнгө хулгайлж 20,615,436 төгрөг, нийт бусдын эд хөрөнгөнд 89,209,736 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button