ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: Коронавирус илэрсэн 301 хүний 295 нь эдгэрсэн

Улсын хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр, “Наймдугаар сарын 30-ны өдөр 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд,

  • Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүн,
  • Алтанбулагаар орж ирсэн 44 жолооч,
  • Эмнэлгийн эмч, ажилчид гурван хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байруудад байгаа 87 хүний давтан шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн орж ирж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар зургаан хүн эмчлэгдэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button