ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Коронавирусээр 2.5 сая хүн халдварлаж, 852 мянган хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.08.31/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 2.508.000 хүн өвчилж, 852 мянган хүн эндсэн байна. Харин 17 сая гаруй хүн эдгэрчээ. Гурав хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Энэ нь дэлхийн дахинд өвчлөл огтхон ч буурахгүй байгааг харуулж байна. 24 цагийн хугацаанд шинээр 265 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 5000 гаруй хүн энджээ.

ОХУ-д 4980 өвчилж 60 хүн нас баржээ. Харин БНХАУ-д 32 тохиолдол шинээр бүртгэгдсэний 17 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзсэн байна. Япон улсад 24 цагийн хугацаанд 600 хүн шинээр халдвар авч, 14 хүн эндсэн байна. Сүүлийн сар гаруй хугацаанд тус улсад өвчлөл, эндэгдэл тасралтгүй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Токиод халдварын дөрөвдүгээр зэрэгт шилжиж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, амьдралын шинэ хэв маягийн баримтлах хөтөлбөрийг эрчимжүүлж эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв бич
Зөв бич
8 сар 31, 2020 10:56

2.5 сая хүн өвчилсөн гэчихээд 17 сая хүн эдгэдэг сонинтээ ????????.25 сая хүн өвчилсөн гэж засаж бичнүү

Холбоотой мэдээ

Back to top button