НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Үхрийн махны үнэ мянган төгрөгөөр БУУРЧЭЭ

Нийслэлийн хүнсний зах, худалдааны томоохон төвүүдэд өнгөрсөн 7 хоногт хонины цул мах кг нь 9825, үхрийн мах 13455 төгрөгийн үнэтэй байв. Адууны болон ямааны ястай махыг кг нь 9070-9075 төгрөгөөр худалдаалж байна.

Тэгвэл хүнсний “Хүчит шонхор” худалдааны төвд өнөөдрийн байдлаар үхрийн ястай болон цул мах кг нь 9500-11000 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины цул мах кг нь 8000-8300 төгрөг байна.

Бөөний үнээр үхрийн мах кг нь 6500-8500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах бөөний үнээр 5300-5800 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнээр 7500-8000 төгрөг байна. Хонины мах бөөний үнээр кг нь 5300-6000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 8000-8300 төгрөг байна.

Ямааны махыг “Хүчит шонхор” захад бөөний үнээр 5300-5800 төгрөгийн хооронд худалдаж байна. Жижиглэнгийн үнэ нь 7500-8300 төгрөг байна. Тэмээний махыг кг нь бөөний үнээр 4300-4500 төгрөгөөр, жижиглэнгээр 7800 төгрөгөөр худалдаж байна. Махны үнэ кг тутамд 1000-1500 төгрөгөөр буураад буйг “Хүчит шонхор” захын худалдаачид хэлж байна.

Нийслэлийн 6 дүүргийн томоохон худалдааны 17 төв, захад хийсэн судалгаагаар өргөн хэрэглээний 36 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой, улирлаас шалтгаалан хүнсний ногоо, махны үнэ бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Хүнсний бусад бараа, бүтээгдэхүүний үнийг танилцуулбал:

  • “Алтан тариа” ХК-ийн савласан 1 кг-ийн дээд гурил-1400-1800 төгрөг,
  • “Алтан тариа” ХК-ийн I гурил-1200-1500 төгрөг, II гурил 800-1100 төгрөг,
  • шар будаа кг нь 2000-2500 төгрөг,
  • цагаан будаа болон элсэн чихэр кг нь 1800-2000 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Хүнсний ногооны үнэ:

  • Төмс кг нь 800-1000 төгрөг,
  • байцаа кг нь 800 төгрөг,
  • лууван кг нь 1500 төгрөг,
  • манжин кг нь 1500 төгрөг,
  • ногоон сонгино кг нь 1500-2500 төгрөг,
  • чинжүү кг нь 4000 төгрөг,
  • улаан лооль 5000 төгрөг,
  • өргөст хэмх кг нь 6000 төгрөг,
  • тарвас кг нь 1500 төгрөг байна.

“Хүчит шонхор” худалдааны төвд “Алтан тариа” ХК-ийн гурилаас бусад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button