Нийгмийн

Маргааш хичээлийн шинэ жилийн нээлт ХИЙХГҮЙ

Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөсөн билээ.

Тус зөвлөмжөөр, сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах юм.

Нээлтийн үйл ажиллагааны медиа, контентыг суралцагчдын нас сэтгэхүйд тохирсон, суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц, багш, ажилтан, эцэг эхчүүдийг онцгой нөхцөл байдлын үед үр дүнтэй хамтран ажиллахыг уриалсан агуулга бүхий сонирхолтой, бүтээлч хувилбараар бэлтгэсэн байх ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button