Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нийслэл орчмын голуудын түвшин НЭМЭГДЭНЭ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар:

Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 10 см, Чулуут гол Өндөр-Улаан сум орчимд 5 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 5-10 см тус тус нэмэгдэнэ.

Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж:

  • Урьдчилан сэргийлэх цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар ээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
  • Гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button