Нийгмийн

Энэ жил 75 мянга гаруй зургаан настнууд сургуулийн босго алхана

Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс эхэлж ерөнхий боловсролын сургуулиуд долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гаргасан.

Энэхүү түр журам нь аймгуудын сургууль есдүгээр сарын 14-нийг хүртэл,  нийслэлийн сургуулиудад есдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилж түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх юм. 

Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт 263 мянга 333 хүүхэд хамрагдаж, 8068 багш ажиллажээ. Мөн улсын хэмжээнд улсын болон хувийн 1439 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулжээ.

Харин энэ жил улсын хэмжээнд 3-5 насны 232.435 хүүхэд байгаа бол нэгдүгээр ангид хамрагдаж сургуулийн босго алхах хүүхдийн тоо 75.886 хүүхэд байгаа гэх статистик мэдээлэл байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button