Нийгмийн

Өнөөдрөөс төр захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагт эхэлнэ

Улаанбаатар. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нээс 9:00-18:00 цагийн хуваарьт шилжинэ. 

Зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг зуны хуваарьт шилжүүлж,  08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг  байхаар зохицуулалт хийгээд байсан билээ.

Улаанбаатар хотын захирагч дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 8:00 цагаас эхлүүлэх тухай захирамжийг 2019 онд гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button