НИЙГЭМ

Хүүхдүүд өнөөдрөөс эхлэн музей үзэхдээ төлбөр төлөхгүй

Өнөөдөр /2020.09.01/ удаан үргэлжилсэн хөл хорионы ард сурагчид сургуулийнхаа босгыг алхлаа. Амны хаалттай, гар ариутгагчтай нэгэн хичээлийн шинэ жил ийн эхэлж байна.

Үүнийг тохиолдуулан Соёлын яамнаас хүүхдүүдэд зориулсан нэгэн тушаал гаргажээ. Тодруулбал өнөөдрөөс эхлэн хүүхдүүд музей үзэхдээ төлбөр төлөхгүй юм байхаар тусгажээ.

Тушаалд, “18 нас хүртэлх бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлсүгэй” хэмээн заажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button