ХУУЛЬ

АН-ынхан 409 дүгээр ангид очиж, Да.Ганболд, С.Баярцогт нарыг эргэжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өчигдөр /2020.08.31/-нд хорих 409 дүгээр ангид хоригдож буй Ардчилсан намын гишүүдээ эргэж очжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ардчилсан намын гишүүд болох

  • Шүүгдэгч С.Баярцогтод нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
  • Шүүгдэгч Б.Бямбасайханд нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ялаар, 
  • Шүүгдэгч Д.Ганболдод нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял тус тус оногдуулсан. 

Хоригдож буй хүмүүсийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гэм буруутай эсэх нь давах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн тогтоогдох юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Нөхдүүд ээ, хоригдож байгаа ардчилсан намын бүх гишүүдээ эргэх хэрэгтэй бус уу. Яагаад цөөн хэдэн гишүүнээ онцлоод байнаа? Бусад нь гишүүн мөн юм уу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button