Нийгмийн

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгийг хойшлуулжээ

“Улаанбаатар-Токио” чиглэлийн есдүгээр сарын 9-ний өдөр товлоод байсан тусгай нислэгийг 9 дүгээр сарын 12-ны өдрийн бямба гарагт үйлдэхээр болжээ. 

Учир нь эх орондоо ирэх иргэдийг хүлээн авч, тусгаарлахаар төлөвлөж байсан зочид буудалд өвөлжилтийн бэлтгэл, засвар, үйлчилгээ зайлшгүй хийх болсонтой холбогдуулан тус нислэгийг хойшлуулжээ.

Албаны хүмүүс нислэгийн цагийн хуваарийг удахгүй зарлах бөгөөд дээрх нислэгээр эх орондоо буцах хүсэлт гаргаад буй иргэдэд төвөг учруулж байгаадаа хүлцэл өчье гэжээ.

Эх сурвалж: Токио дахь Элчин сайдын яам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button