ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ 6757 ам.долларт хүрч, 58 хувиар өсжээ

Зэсийн үнэ 6757 ам.долларт хүртлээ өсжээ. Энэ нь цар тахлын улмаас хөл хорио тогтоосон гуравдугаар сарын доод түвшнээсээ 58 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Харин Лондоны Металлын биржид тонн нь 6667 ам.доллар байгаа нь гуравдугаар сараас 44 хувиар өссөн дүн болжээ. Зах зээлийн судалгааны “Roskill” компанийн хувьд 2020 оны сүүлээр зэсийн үнийг өсөх магадлалтай гэж тооцоолоод байна.

Цар тахлын улмаас дэлхийн зэсийн хэрэглээ энэ онд 3-4 хувиар буурахаар байгаа ч зэсийн уурхайнуудын гарц буурч, нийлүүлэлт илүү өндөр хэмжээгээр багасаж байгаа нь үнэд нөлөөлж байна гэж “Roskill” тайлбарласан аж.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button