Нийгмийн

79-р сургууль хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо

Азийн хөл бөмбөгийн холбооны /АХБХ/ нийгмийн хариуцлагын хүрээнд, Ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифагийн шууд дэмжлэгтэйгээр 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайг шинэчилсэн бөгөөд өчигдөр ашиглалтад орууллаа.

Өсвөр насны хүүхэд багачуудын хөл бөмбөг тоглох 20х50 хэмжээтэй талбайгаас гадна хувцас солих байр барьж, 2020-2021 оны хичээлийн шинэ жилээс өмнө нээлтээ хийв.

Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны хамт олон, дасгалжуулагч нар, 79-р сургуулийн багш, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, гүйцэтгэгч “Дэрэн Наран” ХХК-ий захирал Г.Мөнхчулуун, 79-р сургуулийн захирал У.Дугармаа нар оролцож, үг хэллээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "МХБХ-ны хүсэлтийг хүлээн авсан АХБХ-нд талархал илэрхийлье" гэсэн бол 79-р сургуулийн захирал У.Дугармаа "талбайг ариг гамтай ашиглаж, сайтар арчилж байна" гэлээ. Харин гүйцэтгэгч "Дэрэн наран" ХХК-ны захирал Г.Мөнхчулуун "Хичээлийн шинэ жилээс өмнө амжиж хүлээлгэн өгсөндөө таатай байна" хэмээн ярилаа.

Талбайн нээлт болгож улаан тууз хайчилснаас гадна МХБХ-ны багш дасгалжуулагч нар 79-р сургуулийн хүүхэд багачуудад зориулан Грассрүүтс арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салман “79-р сургууль талбайг шинэчилсэн нь АХБХ хөл бөмбөгийн хөгжлийн төлөө тивийн хэмжээнд анхаарал хандуулан ажилладгийг харуулж буй явдал болж байна. Энэхүү талбай дээр болсон эмгэнэлт явдлын талаар би сонссон. Тэр залуу хүүг буцаан авчрах боломжгүй ч түүнийг санан дурсаж, сургууль, нийгмийн хүрээнд хүүхэд багачуудын аюулгүй байдлыг ханган ажиллах дохио болсон” хэмээн захидал ирүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button