Нийгмийн

Санхүүгийн дарамтгүй сургууль, цэцэрлэгийн нээлт

Өнөөдөр хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн баяр есдүгээр сарын нэгэн. Өнгөрсөн жилүүдээ сөхөөд харвал энэ өдөр маш хүндэтгэлтэй, нөгөөтээгүүр эцэг эхчүүдийн халаасыг тэмтэрсэн жилүүд өнгөрсөн. Харин энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг тэмдэглэхгүй шийдвэр гаргасан нь нүдээ олсон шийдвэр байлаа.

Эцэг эхчүүд сургуулийн бэлтгэл, дүрэмт хувцасны асуудалтайн дээр хүүхдэдээ бариулах баглаа цэцгээс эхлээд санхүүгийн бэрхшээлтэй багагүй учирч байсан шүү дээ. Харин өнөөдөр өглөөний сургуулийн нээлтийг харахад энд тэнд овоорох баглаа цэцэгс багасаж, эцэг эхчүүдэд ч дарамт багатай байгаа нь анзаарагдав.

Коронавирусийн дэглэм бидэнд олон зүйлийг ухааруулж чадсан. Цагаан сарын баярыг сүржин бус даруу, төсөр тэмдэглэж сурлаа. Үндэсний их баяр наадам ч мөн ялгаагүй зохион байгуулалттай өнгөрсөн. Иймд дараа дараагийн их төсөвт баяр наадмуудаа энэ мэт цэгцэлж, сул зардал үүсгэлгүйгээр дарамт багатай өнгөрүүлж сурах хэрэгтэй. Ингэж санхүүгийн дэгд суралцвал, олон зүйлсийг хөнгөхөн даваад гарах гарч гаргалгаа хүн бүрт бий.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button