Нийгмийн

Хоёр тарвага агнаад 150 мянга төгрөгөөр торгуулахаар болжээ

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоёр тарвага хууль бусаар агнасан иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус аймгийн Богд сумын нутагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 26-ны өдөр гарсан. Улмаар тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бөгөөд шинжилгээгээр “сөрөг” буюу тарваган тахал өвчний халдвар илрээгүй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудтай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, хоёр ч иргэн амь насаа алдаад байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button