ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк өмнөх оныхоос 5 тонноор их үнэт металл худалдан авчээ

Монголбанкны эхний найман сард худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 14.8 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5 тонноор өссөн үзүүлэлт болж байна. Зөвхөн өнгөрсөн наймдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авсан байна.

Эхний найман сард төв банкны худалдан авсан 14.8 тн үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байжээ.

Наймдугаар сарын тухайд

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан аваад байна.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан авсан бөгөөд тайлант сард худалдан авсан 1 грамм алтны  дундаж үнэ 180,096.17  төгрөг байв.

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button