Нийгмийн

Гэртээ унтаж байсан иргэнийг зодож, гар утсыг нь дээрэмдээд зугтаажээ

Сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэгтэй зэрэгцээд, айлын гэрт шөнийн цагаар нууцаар нэвтэрч, улмаар биед нь халдан, эд зүйлийг дээрэмдэх хэд хэдэн тохиолдол гарчээ. Зөвхөн монгол хүн гэлтгүй Монгол улсад ажиллаж амьдарч байсан, БНХАУ-ын иргэний гэрт нууцаар нэвтэрч, бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг Монгол Улсын иргэн, 34 настай С, 47 настай Б нар хамтран үйлдсэн нь шалгалтын ажиллагааны үеэр ил болсон билээ.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад, өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн 49 настай эрэгтэй О-г гэртээ унтаж байхад нь 34 настай, эрэгтэй Б гэгч гэрт нь нууцаар нэвтэрч, биед нь халдаж гар утсыг нь дээрэмдээд зугтаасан байна. Эл хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн өдгөө хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

  • Гэртээ байгаа болон байхгүй үедээ хаалгаа сайтар цоожлох, танихгүй хүнд хаалга тайлж өгөхгүй байх
  • Орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй, орхиж явахгүй байх. Эзэнгүй орхиж явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш айл, саахалт айлдаа сайн захиж явах, эргэж тойрч байхыг захих
  • Айл өрхүүд хөршийн холбоогоо сайжруулах,
  • Оршин сууж байгаа газартаа аль болох камержуулалт, дохиоллын системийг бий болгох талаар санал санаачилга гаргах. Байгаа бол чанарыг нь сайжруулах, тоог нь нэмэгдүүлэх.
  • Цахим орчинг зөв хэрэглэж сурах. Удаан хугацаагаар гэр, орон байраа орхиж явахаар бол түүнийг олон нийтийн сүлжээнд мэдэгдүүлэхгүй байх,
  • Орон байр, гэрийн доторх байдлаа гэрэл зураг эсхүл видео хэлбэрээр аль болох цахим ертөнцөд дэлгэж тавихаас зайлсхийх.
  • Гэртээ байдаг эдэлж хэрэглэж буй алт мөнгөн эдлэл, хөөрөг, үнэт эдлэлээ харуулсан гэрэл зургийг нийтлэхгүй байх
  • Төмөр тор, хаалга, бэхэлгээ хамгаалалтыг сайн хийх. Хүний нүдэнд өртөх том, ил цоожоор түгжихгүй байх.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Ulaanbaatart deerem ih bolson ajilgui hoguudaar duursen delhiin hamgiin ayultai hotin toond orson shdee, arga hemjee avah tsag bolson, orosuud buh hotuudaa tsegtselsen gesen..

  2. Хаха ёстой хөлдүү м####нууд шүү нээрээ. Ард түмнээ соён гэгээрүүлээчээ толгой дээр суусан физдаа нараа

  3. Дээрэмчдийг өөгшүүлээд зөв гээд ФБ дээр жиргээд байгаа нөхдүүд одоо бас юу гэх бол. Хулгайч л бол хулгайч. Наадуул чинь бүр удмын өгөгдөлтэй. Засрахгүй. Эх орноо ч хулгайлаад өгч чадна. Хамгийн новшийн хүмүүс ш дэ

  4. Иймэрхүү өмхий хужаа нар хохирогч болсон хэрэгт гэмт хэрэгтнүүд олддоггүй байх хэрэгтэй.

  5. Гэмт хэрэг хэрээс хэтэрсэн! Том жижиг гэлтгүй. Цагдаа нар нь ичихгүй бараг л нийлж хийх нь холгүй, тавьж явуулдаг, үхчихээгүй л бол гэсэн янзтай ардаас нь хөөцөлддөггүй. Олон аймар хулгайч нартай таарч байсан. Багшийн дээдээс хороолол хооронд эргэлдээд ёстой аймар. Үнэндээ харийн оронд ирээд айх аюулгүй байгаад нь эхэндээ гайхдаг байсан. Гэтэл үгүй юм билээ. Гэмт хэрэг байхгүй байдаг гэдэг бол гайхмаар зүйл биш, харин гэмт хэрэг ихтэй байх нь гайхмаар зүйл юм билээ. Юу хийвэл энэ нийгэм өөрчлөгдөх юм болоо! Миний хийж чадах зүйл байгаа болов уу? Би өөрөө хичээе гэсэн ч яахаа мэдэхгүй юм. Хулгай хийдэг байсан бол болихсон.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button