Нийгмийн

Өнгөрсөн шөнө ЕСӨН хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Сүүлийн өдрүүдэд гадаа эрс хүйтэрч, айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.

Тодруулбал, өнгөрөгч шөнө /2020.09.16/ Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргүүдэд нийт есөн хүн угаартаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад эмнэлгээс гарсан аж.

Задалбал, Сүхбаатар дүүргийн 31-р хороо гурван хүн, Чингэлтэй дүүрэг 16-р хороо, Чингэлтэй дүүрэг 17-р хороонд хоёр иргэн тус тус угаартжээ. Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button