УЛС ТӨР

ХБХХЕГ-ын даргаар Э.Тамирыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томилсон байна.

Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн.  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Тэрбээр “Фрэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button