Нийгмийн

Эцэг, эхийнхээ амийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Төрсөн эх, хойд эцгийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөж, оргон зайлсан этгээдийг өчигдөр /2020.09.16/ илрүүлж, баривчилжээ.

Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 2-нд Сүхбаатар дүүргийн 20-р хороонд оршин суух 56 настай Т, 49 настай Б нар нь тархиндаа хатуу зүйлээр удаа дараа цохиулсан шархнаасаа үүдэж нас барсан. Цагдаагийн байгууллагын шалгалтаар гэмт этгээд нь талийгаачдын хүү болох 30 настай Э болох нь тогтоогдож, улмаар дайчлан баривчилжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нар хатуу биетээр цохиулсны улмаас нас барсан нь тогтоогдсон байна. Хэргийн газраас хэргийн эд мөрийн баримт болох хоёр ширхэг трубаг хураан авчээ. Хэргийг өдрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button