ДЭЛХИЙ

Палестины хэт даврагчдын харвасан пуужинд 13 хүн оногдож, бэртжээ

Өнгөрсөн мягмар гарагт /2020.09.15/ Палестины хэт даврагчид Газагийн зурвасаас Израйль руу хоёр пуужин харвасан байна. Уг дайралт нь Израйл болон Арабын хоёр орон энхийн гэрээнд гарын үсэг зурж байх үед болжээ.

Харин дайралт болсноос төд удалгүй хэт даврагчдын Хамаз бүлэглэл “Арабын Нэгдсэн Эмират Улс болон Бахрейн улс Cионист улстай тохиролцон гэрээ хийж байгаа нь утгагүй зүйл юм. Бидний ард түмэнд уг гэрээ хэлэлцээр огт хийгдээгүй мэт байх болно” хэмээжээ.

Одоогоор хоёр пуужин харвасан гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд нэг пуужинг агаарын хамгаалалтын хэрэгслээр зогсоосон аж. Харин нөгөө пуужин нь Өмнөд Израйль дахь Ашдод хотыг онож 13 хүн бэртэн Асүта эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдгээр хохирогчдоос дөрвөн нь пуужингийн хэлтэрхийд оногдож, найман хүн дэлбэрэлтээс доргилт авснаас нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Палестин улс уг энхийн гэрээнд их дургүйцэж байгаа бөгөөд эсэргүүцлийн жагсаал хүртэл хийсэн юм.

Б.БУЯНДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: www.jpost.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button