УЛС ТӨР

Н.Энхтайван сайд тусгаарлалтаа дуусгалгүй, ОХУ-д айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийсэн айлчлал ӨЧИГДӨР /2020.09.16/ өндөрлөсөн. Уг айлчлал дууссаны дараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван УОК-ийн зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлагдаад байгаа билээ.

Гэсэн хэдий ч тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ИРЭХ ДОЛОО хоногт тус улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэхүү айлчлалын шийдвэр Засгийн газрын хуралдаанаар баталгаажсан бөгөөд энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байна.

Харин уг асуудлаа ОХУ-д уламжилж, тэд зөвшөөрвөл тусгаарлалтын 14 хоногоо дуусгалгүйгээр явах аж.

Энэхүү айлчлал нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн талаар ярилцаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-09-17 16:34

Xyatadiin saidtai uulzalt xiisen 14 xonog karantilagdax estoi geegyi bil yy ? Oorsdiin gargasan xorio tseeriin es jurmaa mordoj daraa ni xymyyst 21 xonog karantilagdax shaardlaga tavina uu !!!

Зөвөлгөө
Зөвөлгөө
2020-09-17 18:33

Энэ чинь харин золбин нохой юм уу. Эзэнтэй бол 14 хоног угаацаа идээд хэвтээч гөлөг минь

Холбоотой мэдээ

Back to top button