УЛС ТӨР

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүсэд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:

  • “Атар-4”  тариалангийн тогтвортой хөгжлийн аян,
  • 2020 онд  117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж,цаашид 200 сая литрт хүргэх
  • Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад  200 мянган  тонн гурил экспортлох
  • Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх
  • 2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид  бүрэн хангах.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр,

  • Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлэх
  • Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх
  • 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэн өсөх
  • Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк.
  • 3 мянган тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button