Нийгмийн

“Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 саяын дэмжлэг үзүүлнэ”

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн талаар мэдээлэл хийлээ.

МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар: “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөлөл багатай амины орон сууцыг өөрийн хашаанд бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэл дэмжлэг үзүүлэх боломжтой. Эхний ээлжинд 50 айлыг хамруулах боломжтой” гэдгийг хэллээ.

Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь:  “Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин гэж ойлгож болно. Бид энгийн, дулаан алдагдал ихтэй байшингуудыг төслийн хүрээнд батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй байшингуудын загвартай харьцуулаад үзэхэд эдийн засгийн хэмнэлт нь хамгийн багадаа жилдээ 500 мянган төгрөг байна. Гэр хорооллын зуух ашигладаг айлуудын хувьд өвөл өдөртөө 4-5 удаа галлах шаардлагатай байдаг. Харин манай төслийн байшинг сонгож цахилгаанаар халаадаг тогтвортой температуртай байх нь хүний эрүүл мэндийн хувьд маш том хувь нэмэр оруулна. Ялангуяа бага насны хүүхэдтэй айлуудын хүүхдүүд амьсгалын замын өвчинд өртөхгүй. Манай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг нь тооцоолж, барилгын төсөвт нь оруулан зээлийн дүнд нь багтаасан” гэлээ.

Төсөлд хамрагдах алхмууд:

  • Төслийн шаардлагыг хангах эсэхээ шалгаад зээл авах боломжтой ДОЛООХН банкнуудын аль нэг рүү холбогдож зээл авах боломжтой эсэхээ тодруулна.
  • Хэрвээ боломжтой гэсэн хариу өгвөл барилгын компаниудтай холбогдож загвар байшингуудтай танилцаж сонголтоо хийнэ.
  • Ингээд барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Энэхүү зээл нь энгийн зээлээс маш том ялгаатай зүйл нь заавал ямар нэг барилга баригдсаны дараа болон баригдаж байх явцад эрчим хүчний хэмнэлтийг аудит гэдэг зүйлийг хийнэ. Энэ зардал нь гэхдээ зээлийн дүндээ багтсан.

Төслийн шаардлага:

  • Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг,
  • Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
  • Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай.
  • Энэ төслийн хүрээнд бид 40 байшинд санхүүжүүлэх боломжтой
  • зээлийн хүү 8-12 хувь, 15 жилийн хугацаатай байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button