Нийгмийн

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.09.18/ өглөө 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрчээ.

Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 9 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button