УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“РИО ТИНТО” группийн гүйцэтгэх захирлаар яригдаж буй Б.Болд гэж хэн бэ

“Рио Тинто” компанийн ТУЗ-өөс өнгөрөгч баасан гарагт тус группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон өөр хоёр удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх болсноо мэдэгдсэн. Тэгвэл Рио Тинто группийн шинэ гүйцэтгэх захирлаар таван хүн яригдаж байгаагийн нэг нь Монгол Улсын иргэн Б.Болд.

Түүний ажил эрхлэлтийн байдлыг танилцуулж байна.

  • 1999-2007 оны хооронд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал
  • 2009-2011 онд Монгол Улсад “NewCom” группийн гүйцэтгэх захирал,
  • 2010-2012 оны хооронд Монголын Хөрөнгийн биржийн захирал,
  • 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүн
  • 2013-2014 онд “Рио-Тинто”-гийн Олон улсын зэсийн ассоциацын Ерөнхийлөгч,
  • 2014-2016 онд “Рио-Тинто”-гийн менежмент хариуцсан захирал
  • 2016 оноос хойш “Рио-Тинто”-гийн Эрчим хүч, ашигт малтмалын бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюун
Оюун
2020-09-18 21:46

Амжилт !

Холбоотой мэдээ

Back to top button