НИЙГЭМ

У.Хүрэлсүх: “Цемент Шохой” ХК нь стратегийн чухал ач холбогдол бүхий үйлдвэр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Уул уурхайн сайд Г.Ёндон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл УИХ гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын холбогдох албаныхан 9 сарын 17-ны өдөр Хөтөлийн “Цемент Шохой” ХК-аар зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал А.Шоовдор үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын тулгамдаж буй асуудлуудыг танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд хэлэхдээ“Цемент Шохой” ХК нь алдагдалтай ч гэсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 37 жилийн турш технологийн шохойг тасралтгүй нийлүүлж байгаа, Хөтөл хотын  төр төсвийн 14 албан байгууллага, 67 орчим аж ахуй нэгж, 1275 айл өрхийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усаар ханган 2,5 тэрбумын алдагдлыг хүлээн ажиллаж нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байгаад талархав.

Мөн дотоодын мэргэшсэн инженер техникийн ажиллагсадтайгаар үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол улсын стратегийн чухал  ач холбогдол бүхий үйлдвэр байна гэдгийг онцлон тэмдэглэж, үйлдвэр хамт олныг маш сайн ажиллаж байгааг сайшаасан юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь хэрхэн ашигтай ажиллуулах, цементийг экспортод гаргах талаар болон бусад асуудлуудад төр засгаас дэмжлэг үзүүлэх болно гэдгээ хэлсэн.

This image has an empty alt attribute; its file name is image-15.png
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button