СПОРТ

МЖБХ: Хүн бүлэглэн зодсон хэрэгт шигшээ багийнхан ХОЛБООГҮЙ

Жүдочид хүн бүлэглэн зодож, улмаар шалгагдаж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэгвэл тус мэдээлэлтэй холбоотойгоор Монголын Жүдо бөхийн холбоо /МЖБХ/ мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр олон нийтэд хандан жүдо бөхийн тамирчид нийлж бүлэглэн хүн зодсон гэх мэдээлэл цацагдсан билээ. Тус хэрэгт үндэсний шигшээ багийн багш, тамирчид огт холбогдолгүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, гүтгэлгийн чанартай мэдээллийг өгч, жүдо бөхийн нэр хүндэд халдсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид уучлал гуйхыг шаардаж байна” хэмээжээ.

https://www.facebook.com/MongolianJudoAssociation/photos/a.102428151317944/205014057726019

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button